Японы тамирчдын алтны төлөө өрсөлддөг жүдод өөрийн жиндээ бусдаасаа толгой өндөр жагсдаг Абэ Юта болон түүний ах Абэ Хифүми хоёр өчигдөр Олимпын дэвжээнд дараалан гарч хоёул Алтан медаль авч, дэлхийн спортын түүхийн хуудаст шинээр бичигдэх гайхамшигт амжилт боллоо.
Тэмцээний дараа Юта Абэ “Цар тахлын улмаас олимп явагдах эсэх нь тодорхойгүй байсан ч азаар олимп явагдаж, Алтан медаль авч чадлаа. Бүтэн дөрвөн жилийн турш энэ олимпийн аварга болохын тулд л бэлтгэл хийж байсан. Түрүүлэх зорилгоо биелүүлсэндээ баяртай байна” гэсэн бол ах Абэ Хифүми “Би финалд 52 кг-д Япон орондоо заавал Алтан медаль авчирна гэсэн хүслээр барилдсан. Өнөөдөр дүү минь эхлээд финалд барилдаж, надаас түрүүлж Алтан медаль авлаа. Дүүгээ түрүүлэхийг хараад дотор шатах шиг л болсон. Заавал түрүүлнэ гэж бодогдсон. Би тайван сайхан барилдаж чадлаа” хэмээн ярьсныг дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Ах дүү хоёр Олимпийн аваргаа Япончууд баяр хөөртэй хүлээн байна. Япончууд сошиал орчинд “Ах дүү хоёрын алтан медаль”, “Олимпийн түүхэн дэх анхны ах дүү нарын нэг өдөр зэрэг авсан анхны Алтан медаль”, “Ах дүүс хамгийн хүчтэй байлаа”, “Хэтэрхий хүчтэй ах, эгч”, “дэндүү дажгүй!” хэмээн бичиж эхэлжээ. Эдгээр үгс өнөөдөр олон нийтийн сүлжээний трэнд үгс болжээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp