Маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр манай улсын 6 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.
09:40. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн тав дахь тоглолтоо Румын улсын шигшээ багтай хийнэ. Олимпод анх удаа орж буй манай багийн хувьд эхний дөрвөн тоглолтдоо хожигдоод байгаа юм. (Дамжуулах суваг: NTV, TV8, TM)
10:00. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэвжээний 9 дэх барилдаанд Д.Сумъяа зодоглоно. Тэрээр эхний шатанд Словенийн Кая Кайзертай барилдана. Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Тайванийн Чен-Лин Лиен хүлээж байна. (Дамжуулах суваг: EDU, STAR, TV9)
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг жинд дэвжээний 11 дэх барилдаанд Ц.Цогтбаатар зодоглоно. Тэрээр Гвинейн Мамаду Самба Бахтай барилдах бөгөөд ялсан нь шөвгийн 16-д Куба болон Молдавын бөхчүүдийн нэгэнтэй таарна. (Дамжуулах суваг: EDU, STAR, TV9)
16:30. 3х3 сагсан бөмбөгийн баг өдрийн хоёр дахь тоглолтоо хүчирхэг Францын шигшээ багтай хийнэ. (Дамжуулах суваг: NTV, TV8, TM)