ОХУ-ын Челябинск Олон улсын нисэх буудалд цэнэг авч байхдаа гэмтсэн “Аэромонголиа” компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг хэвийн үйл ажиллагаанд эргэн орсон талаар тус компаниас мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд,
“Аэромонголиа компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг ОХУ-ын Челябинск ОУНБ дээр Газрын үйл ажиллагааны байгууллагын буруугаас болж түр саатаад байсан боловч 2021 оны долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн техник үйлчилгээний ажил дуусаж, хэвийн үйл ажиллагаанд эргэн орсныг зорчигч та бүхэндээ мэдэгдэж байна.
Техникийн засвар үйлчилгээг Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллага /EASA/, Монгол улсын ИНЕГ-р зөвшөөрөгдсөн Ural Airlines хийж гүйцэтгэлээ.
Иймд БНТУ-ын Антальяа-д аялж буй зорчигчдыг долдугаар сарын 26-ны 22:00 цагаар /AYT-UBN/ Антальяа-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байсан боловч нислэгийн цагт өөрчлөлт орж 27-ний өдрийн 12:00 (орон нутгийн цаг) цагаас Анталья ОУНБ-с хөөрөх болсныг анхаарна уу.
Нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа явдалд та бүхнээс хүлцэл өчиж байна” гэжээ.