Австралийн спорт хувцас үйлдвэрлэгч Lorna Jane брэнд LJ Shield коллекцийн ретуз, топ зэрэг нь коронавирусийг устгаж, тараахаас сэргийлдэг гэж рекламдсанаасаа болоод 3,5 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Компани зар сурталчилгаандаа технологийн хувьслыг ашиглаж, ямар ч эмгэг төрөгчийг тараахаас сэргийлдэг болгосон гэжээ.
Энэ асуудлаар Австралийн өрсөлдөөн, хэрэглэгчийн зах зээлийн комисс өнгөрсөн оны долоодугаар сард хэрэг үүсгэсэн аж. Шүүхээс фирмийн зар сурталчилгаа олон нийтийн айдас дээр дөрөөлсөн, аюултай үзэгдэл гэж үзжээ.
Lorna Jane-ээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Компанийн тэргүүн Билл Кларксон үйлдвэрлэгч нь нийлүүлэгчээ хуурсан гэжээ. “LJ Shield-д хэрэглэж буй технологи Австрали, АНУ, Хятад, Тайваньд зарагддаг, вирус, бактерийг эсэргүүцдэг гэж бидэнд итгүүлсэн. Бид итгээд, худалдан авагчдын эрх ашиг дээр үйлчилсэн” хэмээн тэрбээр хэлжээ.
Эх сурвалж: News.com.au