215055280_1178288769319032_5016283826910090926_n.jpg

2021-07-24 10:32
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өчигдөр (2021.07.23) Бүгд найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Филипп Мэрлинг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болоод хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Бүгд Найрамдах Франц Улсын Гамшигтай тэмцэх газар, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Хамтын ажиллагааны […]

219230678_327804599038631_1420493743885898614_n.jpg

2021-07-24 10:01
Европын эм бэлдмэлийн агентлаг (EMA) 12-17 насны хүүхдүүдэд Moderna-гийн Spikevax вакцин хийхийг сайшаан дэмжжээ. Тус агентлагаас баасан гарагт “Spikevax вакциныг 12-17 насныханд 18 ба түүнээс дээш насныханд хийсэн журмын дагуу хэрэглэнэ” хэмээн мэдэгджээ. Moderna компанийн бэлдмэлийг хоёр тунгаар 4 долоо хоногийн зайтай хийдэг аж. Үүнээс өмнө Европ тив Pfizer/BioNTech-ийн коронавирусийн вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг сайшаан […]

222169049_4300830709982627_5083931041538947356_n.jpg

2021-07-24 09:00
Монгол Улсын Консерваторын ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг Хөгжим бүжгийн коллежийн багш нар эсэргүүцэж, БШУ-ны гадаа эсэргүүцэл үзүүлж, сайд Л.Энх-Амгаланд гомдол гаргаж байсан. Өчигдөр (2021.07.23) БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Консерваторын газрыг хамгаалах түр хорооныхонтой уулзалт хийж, Консерваторын хашаанд барихаар төлөвлөсөн Боловсролын үнэлгээний төвийн барилгын гэрээг цуцалжээ. Мөн Монгол Улсын […]

218320768_179025374265451_2173566987595356761_n-1.jpg

2021-07-23 19:43
Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын хүрээнд өнөөдрөөс Баруун дөрвөн замын уулзвар хэсгийн хучилтыг шинэчлэх ажлыг эхлүүлж байна.  Засварын ажил өнөөдөр буюу долдугаар сарын 23-ны 00:00 цагт эхэлж, 26-ны 06:00 цагт дуусах тул энэ хугацаанд тодорхой хэсгүүдийг хаана. Иймд иргэд, жолооч нарыг бусад замаар зорчихыг Нийслэлийн Авто замын газраас анхааруулав.  

218316227_845339253056698_5540340394966425087_n.jpg

2021-07-23 19:33
Улсын онцгой комисс хуралдаж, гадаад орон руу нислэг үйлдэхэд Ковидын шинжилгээ авах хугацаа болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багийн үйл ажиллагааны тайлан, спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ. […]

222396203_204953021445439_5881097110087849510_n.jpg

2021-07-23 16:35
Япончууд хүүхэд хүмүүжүүлэхдээ гарамгай. Хүүхдүүддээ зөв амьдрах дадал хэвшлийг багаас нь суулгаж өгдөг. Япон хүүхдүүд тогтсон цагтаа хоолоо идэх, хүний юманд дураараа хүрэхгүй байх, өглөө өдөр орой юу идэж уух, юу идэж ууж болохгүйг хүртэл эцэг эхийн тусламжгүйгээр бүгдийг сурсан байдаг. Тэдгээр бяцхан япон иргэнийг хэрхэн бэлтгэдэг талаар зохиогч Ханако Шимамурагийн “Магтах загнах арга” номын хэсгээс тоймлон хүргэж байна. Японд 100 мянган […]

222150631_412033450179049_4235546877589864891_n.jpg

2021-07-23 16:24
Ковидын нөхцөл байдлыг танилцуулах ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ийн хэлсэн юм. Халдварын нөхцөл байдал Улаанбаатар хотод харьцангуй тогтворжиж байгаа учраас дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод бүртгэгдэх тохиолдлын тоо 400-аас доош орох боломжтой гэж судалгааны баг тооцоолж ыайгаа юм байна. Одоогийн байдлаар нийслэл дэх халдварын тоо буурсан ч аймаг, орон нутагт ихэсч байгаа. […]

223447421_1250714322041751_7033792921154947735_n.jpg

2021-07-23 16:02
“Жюү жицү” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд жюү жицү бие хамгаалах урлагийн заал, талбайг “Thunder MNA” нэртэйгээр тохижуулан, үйл ажиллагаагаа өнөөдөр нээлээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын Жюү Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах, бусад ур чадваруудыг эзэмшүүлэхээр “Жюү жицү” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Монгол HD телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” […]

220792270_148476910640313_7046383196196476997_n.jpg

2021-07-23 15:57
Covid-19 халдварын тархалт нийслэлд хумигдаж байгаа учраас Үндэсний соёл амралтын хүрээлэн маргааш (2021.7.24) үйл ажиллагаагаа эхлэхээр болжээ. Парк 10.00-22.00 цаг хүртэл ажиллах бөгөөд  0-6 насны хүүхэдтэй хүнд үйлчлэхгүй юм байна. Тоглоомын тухайд аюулгүй байдлыг хангаж, цэвэрлэгээг хийсэн, тойрог замаас бусад бүх тоглоомууд ажиллах гэнэ