05.jpg

2021-07-25 10:24
Сангийн яамнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд тархсан. Энэ асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаагаас Сангийн яам шүүхэд хандсан гэх мэдээллийг шалгаж өгнө үү гэж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас хүсэлт ирүүлсэн. […]

04-1.jpg

2021-07-25 09:42
  Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур, Тариат суманд 7-р сарын 9-нөөс 17-ны хооронд орсон дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөндөрийн улмаас 11 айлын гэр, 2 малын хашаа, 2 мотоцикл, 2 автомашин, 2 байшин, 8 үхэр, 3170 хонь, 1654 ямаа  үерт өртсөн байна. Аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн үер усны ослоос 12 том хүн, 8 хүүхдийг […]

06.jpg

2021-07-25 09:31
Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны бүх зорчигчид очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай. (Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест […]

01.jpg

2021-07-24 17:52
Өмнөговь аймгийн онцгой комисс Даланзадгад – Улаанбаатар чиглэлийн автозамын хөвөөгөөр ус үер их хэмжээгээр орж эвдрэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус автозамыг тодорхойгүй хугацаагаар түр хааж байгаа талаар мэдээлэв. Мөн Даланзадгад – Номгон, Ханбогд – Баян-Овоо чиглэлийн шилэн кабельд гэмтэл гарч Номгон, Баян-Овоо сумдын бүх сүлжээ унаад байна. Тус аймгийн алба хаагчид шуурхай арга […]

223712212_857017088553443_6751836294329576579_n.jpg

2021-07-24 16:02
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав. Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт  127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR […]

222545802_4920074961388131_2442565505172556583_n.jpg

2021-07-24 15:54
Цагдаагийн байгууллага 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү аяныг орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс  хамгаалах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр аяны хүрээд цагдаагийн албан хаагчид баруун аймгууд […]

222628311_1009522019817842_5144223729612598697_n.jpg

2021-07-24 15:04
Олон Улсын Физикийн 51-р Олимпиадад манай улсын 5 сурагч амжилттай оролцож 2 хүрэл медаль, 2 шагналт байрт шалгарлаа. О.Анирчулуу – Хүрэл медаль (Сант сургууль) Б.Билгүүн  – Хүрэл медаль (Сант сургууль) Э.Барсболд – Шагналт байр (Сант сургууль) Б.Тэмүүлэн – Шагналт байр (Сант сургууль) МУИС-ийн Физикийн тэнхимийн багш Н.Цогбадрах, Г.Мөнхбаяр нар Монгол улсын физикийн багийг удирдаж оролцсон […]

222589564_380114090303210_3899307433192581094_n.jpg

2021-07-24 14:59
Олон Улсын Математикийн 62-р Олимпиадад манай улсын зургаан сурагч амжилттай оролцож, багийн амжилтаараа 11-р байрт шалгарлаа. Харин Герман улсын баг 12-р байрт, Сингапур улсын баг 15-р байрт жагссан байна. Монгол Улсын багийн гишүүд: А.Нямдаваа – Алтан медаль (Сант сургууль) М.Өнөболд – Алтан медаль (Нэгдүгээр сургууль) Ц.Сайханбилэг – Мөнгөн медаль (Сант сургууль) О.Мишээл – Мөнгөн медаль […]

223010558_552409592556635_776208718745988854_n.jpg

2021-07-24 14:33
Замын-Үүд боомтын Төрийн байгууллагуудын дарга нарыг авилгын хэргээр саатуулагдах шалтгааны эхлэл болсон боомтын ачаа бараа тээх автомашин ариутгах хаалга солигдож байгаа юм байна. Хөдөө хээр тааралдах эзэнгүй 00 шиг навсгар, ариутгалын байгууламж нэртэй цоорхой бризент, хаалга нэртэй энэ зүйл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэрийн хуудас болтолоо шүүмжлэл дагуулсан нь хаалгыг солих ажил хурдтай явагдахад нөлөөлсөн бололтой. […]

223508729_355167869388575_1775992503415720413_n.jpg

2021-07-24 14:15
ОХУ-д суралцдаг оюутнууд өчигдөр (2021.07.23)  УОК болон Гадаад харилцааны яаманд хандан сургуульдаа очиж суралцах боломжоор хангах хүсэлт хүргүүлсэн бол өнөөдөр БНХАУ-д суралцдаг оюутнууд мөн Гадаад харилцааны яамны гадаа цугларч Хятадад очиж танхимаар суралцах хүсэлтэй байгаагаа сайд Б.Батцэцэгт мэдэгдэхээр оюутнуудаас гарын үсэг цуглууллаа. Коронавирусын тархалтаас үүдэн БНХАУ хилээ хаасан ч Монгол Улсын тухайд тус улсаас тодорхой […]