Өнөөдөр ажиллаж байгаа коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 22 цэг

Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 22 цэг ажиллаж байна. Дархлаажуулалт цэгүүд дээр 226 эмч, ажилтан ажиллаж, 9035 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2263, II тунд 6779 иргэн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1062377 иргэн I тунгаа хийлгэсэн бол, 961976 иргэн II тунгийн вакцинаа хийлгэжээ. Мөн 1524 жирэмсэн эх, 12-15 насны 17701, 16-17 насны 12344 хүүхэд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа тариулсан байна.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд: