Өчигдөр (2021.07.23) Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн орлогч Моника Фонг, ДЭМБ-ын Эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ДЭМБ-ын Халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюундарь нарыг хүлээн авч уулзлаа.
ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн орлогч Моника Монгол улс вакцинжуулалтыг амжилттай хийж, КОВИД-19 халдварын тархалтыг хумих, Эмнэлгийн тусламжийг өвчтөний гэрт ойртуулах зохицуулалтыг хийж, эмчилгээг эрт эхэлж, эмчилгээний удирдамжуудыг тогтмол шинэчлэн, шинэ эм ба шинэ аргыг нэвтрүүлэн, маш хүнд үед орны тоог хангалттай тоогоор нэмж, хүндрэл нас баралтаас амжилттай сэргийлж , эм эмийн хэрэгслээр өвчтнүүдийг үнэ төлбөргүй хангаж байгаа зэрэг жишээ нь бүсийн хэмжээнд ихээхэн сайн жишээ болж байгааг бүсийн захирал Такеши Касай онцолж байгааг дамжууллаа.
Уулзалтаар цаашид орон нутагруу анхаарал хандуулах, орон нутаг дахь өвчлөл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотоос орон нутагруу чиглэсэн хөдөлгөөн улам нэмэгдэх хандлагатай байгаа болон халдвар зөөвөрлөгдөх эрсдэлтэй байгаа талаар санал солилцлоо. ДЭМБ-ын зүгээс орон нутгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг онцолсон юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Коронавируст халдвар КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд ДЭМБ-аас тогтмол дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Эх сурвалж: ЭМЯ