БШУЯ: Монгол Улсын Консерваторийн хашаанд баригдах Боловсролын үнэлгээний төвийн барилгын гэрээг цуцалжээ

2021-07-24 09:001min0
222169049_4300830709982627_5083931041538947356_n

Монгол Улсын Консерваторын ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн барилга барихыг Хөгжим бүжгийн коллежийн багш нар эсэргүүцэж, БШУ-ны гадаа эсэргүүцэл үзүүлж, сайд Л.Энх-Амгаланд гомдол гаргаж байсан.

Өчигдөр (2021.07.23) БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Консерваторын газрыг хамгаалах түр хорооныхонтой уулзалт хийж, Консерваторын хашаанд барихаар төлөвлөсөн Боловсролын үнэлгээний төвийн барилгын гэрээг цуцалжээ. Мөн Монгол Улсын Консерваторын Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлснийг мэдэгджээ.

Шинэ Удирдах зөвлөл ирэх долоо хоногт сонгогдож, Консерваторын гүйцэтгэх захиралд тавих шалгуураа тавь. Шинэ захиралд ямар шалгуур тавихаа УЗ нь өөрсдөө мэд, Үүнд яам оролцохгүй гэж БШУ-ны сайд мэдэгджээ. Мөн Түр хорооны гишүүдэд хандан хамт тэмцэнэ. циркийн 0.3 га газар Монгол Улсын Консерваторын мэдэлд иртэл Түр хороог буулгахгүй, 14 гараашын эзэдтэй тэмцэнэ. Консерваторын орон сууцанд амьдарч байгаа багш нарын судалгааг хийнэ гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй