611a085726687.png

2021-08-21 12:01
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өчигдөр Ялалтын талбайд гарч буй шинэ ногооны үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ногоочдын майхны түрээсийг болиулж, тэдэнд талбай гаргаж өгөхөөр шийдвэрлэв. Ногоо зарж байгаа иргэд талбайд байрлуулсан майханы түрээсэнд өдрийн 60.000 төгрөг төлж байсан юм.

06-10-1.jpg

2021-08-21 11:16
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусын 1651 тохиолдол илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 437 нь нийслэлд, 1214 нь орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны дөрвөн иргэн нас барсан байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10.517 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9772 хүн Өрхийн […]

10-14.jpg

2021-08-21 11:07
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” ХХК Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Оргил энканто таун”-тайгаа зэрэгцээ орших “Тайм тауэр” хотхоны орц гарцыг хаан төмөр битон хашаа барих гэсэн нь оршин суугчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүйгээр бетон хашааны суурь цутгасан “Камдер” ХХК-ийн […]

04-1.jpg

2021-08-21 10:47
Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 оны байдлаар 1.6 болж өсөөд байгаа бөгөөд жилд дунджаар 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн өссөн бөгөөд нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 367,814-өөс 615,622 болж жилд дунджаар 6.7 хувиар өсчээ. Хотын автозамын хувьд мөн 2010 […]

03-78.jpg

2021-08-21 10:27
Нийслэлд хүчтэй газар хөдлөлт болох гэж байна гэх яриа иргэдийн дунд гарчээ. Энэ асуудалд НОБГ-аас тайлбар өглөө. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Он гарсаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлт 661 удаа мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн мэдээллийг амжиж анхааруулах дуут цамхаг  60 […]

02-93.jpg

2021-08-21 10:14
Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэж, уулархаг нутгаар шөнөдөө нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн болон хойд, говийн аймгуудын […]

06-44.jpg

2021-08-21 10:12
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймээс жил бүрийн өдийд амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Тэгвэл энэ удаа наймдугаар сарын 28, 29-нд тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр болжээ. Тухайлбал, Наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд […]

05-54.jpg

2021-08-21 10:09
Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог болон урд, хойд хэсгийн замыг энэ сарын 23-ны өдөр хүртэл хэсэгчлэн хааж, засварлаж буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас хоёр хоногийн өмнө дуусгаж, автомашины зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс бүрэн нээжээ. Баянбүрдийн тойргийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын өргөтгөл, хучилт, тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн […]

01-107.jpg

2021-08-21 09:55
Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгааг сүүлийн өдрүүдэд ЭМЯ зөвлөж байгаа. Өчигдөр тус яам албан ёсны ФБ хуудсаараа дамжуулан  коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Мөн дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлэхгүй байхыг уриалсан байна.

09-22.jpg

2021-08-20 16:53
Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-нөөс 22-ны өдөр зохион байгуулагдаж байна. Өнөөдөр авч байгаа химийн шалгалт өгсөн сурагчдаас нэг нь гар утас авч орон, материал задруулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тарсан. Боловсролын үнэлгээний төв Элсэлтийн ерөнхий шалгалт нууцлал өндөртэй явагддаг. Улс орон даяар зэрэг зохион байгуулдаг тус шалгалтад ном, дэвтэр, гар утас, тооны машин, дуу […]