Өчигдөр (2021.08.21) орсон хүчтэй аадар борооны үеэр Төв аймгийн Лүн суманд үерийн ус хуримтлагдаж Баяннуур сум руу чиглэсэн хатуу хучилттай замын 50 хувь нь нурж, борооны ус гартал замын хөдөлгөөн зогсоожээ.
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто зам нь борооны ус, үерт тэсвэртэй биш бөгөөд 2019 онд тус зам мөн үерт автаж, замын хөдөлгөөнийг түр зогсоож байсан юм. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, маргааш буюу энэ сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна. Нийслэлээс баруун аймгуудын чиглэлд хүчтэй аадар бороо орж автозамаар зорчиход аюултай, хүндрэлтэй байдал үүсээд байгааг мөн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.