Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусын 1651 тохиолдол илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 437 нь нийслэлд, 1214 нь орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны дөрвөн иргэн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10.517 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9772 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.