УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” ХХК Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Оргил энканто таун”-тайгаа зэрэгцээ орших “Тайм тауэр” хотхоны орц гарцыг хаан төмөр битон хашаа барих гэсэн нь оршин суугчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүйгээр бетон хашааны суурь цутгасан “Камдер” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан боловч, үл тоожээ. Тиймээс өчигдөр орой тус албаныхан маргаан өрнүүлсэн хашааны суурийг албадан буулгаж газар чөлөөлөх ажлыг хийжээ.
БЗД-ийн 26 хорооны иргэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг:
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эмнэлгийн болон галын тусламж үйлчилгээ авах эрх, өмчийн эрхэнд халдсан хэмээн гомдол мэдүүлсэн бөгөөд орчин үеийн шинэ орон сууцны хорооллын иргэд байр хоорондын хаалга, гарцгүй, бие биенээсээ битүү төмөр хашаагаар тусгаарлаж, төмөр хашааны завсраар шурган гарч, тэрэгтэй хүүхдээ ч энэ зайгаар оруулж гаргаж байгаад дургүйцэж байсан юм.