6-11.jpg

2021-11-24 11:40
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн одон, медаль гардууллаа. Энэ өдөр Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа, академич Т.Дорж нар Ардын багш боллоо. Харин Шинжлэх ухааны гавьяат  зүтгэлтэн цолоор академич Ц.Баатар, Боловсролын хүрээлэнгийн cекторын […]

44-7.jpg

2021-11-24 11:38
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас […]

54-2.jpg

2021-11-24 11:28
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо-Шинэ хөдөө” төслийг санаачлан, загвар хоршооны ТЭЗҮ боловсруулаад байна. Энэ хүрээнд анхны загвар хоршоог Хэнтий аймгийн Баян-Овоо суманд байгуулж, улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлэхээр тус сумын иргэдтэй уулзалт зохион байгуулсан. 2011 онд батлагдсан “Хөдөө аж ахуйн […]

8-9.jpg

2021-11-24 11:19
  Завхан аймгийн төрөх тасаг халаалтгүйн учраас хөнжлөө нөмрөн хүүхдээ хөхүүлж суугаа ээжүүдийн зураг сошиал орчинд түгээд байна. Энэ асуудлаар аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өчигдөр  орой /2021-11-23/ Төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажиллалаа. Тус эмнэлгийн халаалт долоо хоногийн өмнөөс доголдож эхэлсэн бөгөөд эмнэлгийн зүгээс дулаан үйлдвэрлэгч “Оч дөл өлзийт” ХХК-д албан бичиг хүргүүлж, шаардлага тавьсан боловч нөхцөл […]

01-45.jpg

2021-11-24 11:12
ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа ковидын үед лабораторийн хэрэгслийн худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгж, компаниудад давуу байдал бий болгож үүнийхээ хариуд авлига авсан, мөн компаниудын захирлуудтай нь тохиролцож үндсэн үнээс өндөр үнээр худалдан авч түүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан үйлдэл шалгалтын ажиллагааны явцад тогтоогдсон байна. Тэрээр авлига авснаа хүлээн зөвшөөрч, […]

53.jpg

2021-11-24 10:53
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас Иргэний нисэхийн ерөнхий газрын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр  өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ оны наймдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, үүрэгт […]

7-13.jpg

2021-11-24 10:23
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар зарим мэдээллийг өглөө. Тэрбээр “60 ширхэг автобусны тендер шалгарсан. Энэ онд эсвэл ирэх оны эхээр орж ирэх ёстой. 2022 онд Хөгжлийн банкны зээлээр авах хоёр давхар 10 ширхэг автобус орж ирнэ. Ирэх оны төсөвт зээлийн эргэн төлөлтийг суулгаснаар Хөгжлийн банкнаас дараагийн санхүүжилт хийгдэж автобус ирнэ. Нийт […]

87-7.jpg

2021-11-24 10:22
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум өнөөдөр болж байна. Форумыг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, Хятадын Төрийн зөвлөлийн орлогч сайд, Хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Лин нар нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ ирүүлж, хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанд амжилт хүслээ.   МСНЭ […]

45-14.jpg

2021-11-24 10:11
Үйлдвэрлэл хөгжсөн өнөө цаг үед шилийг 100% дахин эргэлтэд оруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хог хаягдлыг бууруулах, байгальд үүсэх сөрөг үр дагавруудыг багасгах боломж бүрдсэн юм. Үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ компани нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд өөрийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийнхээ шилийг эргүүлэн татан авч эхэллээ. “Шилээ дахин амьдруулъя” аяны хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт […]

05-27.jpg

2021-11-24 09:08
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл” болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ирэх оны  төсвийг боловсруулсан […]