Шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан Олон улсын харилцааны хүрээлэн, ДХИС-ийн Удирдлагын академитай хамтран үзүүлэх хичээлийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас зохиожээ.
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон Төрийн төв захиргааны байгууллагуудын удирдах түвшний албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчдын манлайлал, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, стратегийн түвшинд хамтын ажиллагааг зохион байгуулах, төрийн албаны манлайлал, ёсзүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр баримталж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой тус сургалтад Удирдлагын академийн багшлах бүрэлдэхүүн болон сонсогчид хамрагдсан байна.
Олон Улсын харилцааны хүрээлэн, Философийн хүрээлэн, Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн үйл ажиллагаанаас суралцаж, эрдэмтдийн бүтээл туурвилтай танилцаж, аюулгүй байдлын гадаад орчинд дүн шинжилгээ хийх, чадварт суралцлаа.
Мөн энэ үеэр бүс нутгийн аюулгүй байдал, хилийн археологи, гамшигтай тэмцэх бүх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.