Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл сургуулиуд танхимаар хичээллэнэ – updown.mn

Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл сургуулиуд танхимаар хичээллэнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрэх юм бол  бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээлүүлж,  2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах чиглэлийг өгчээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Тухайлбал, Израйль улс нийт хүн амынхаа 30 хувийг гуравдугаар тунд хамруулснаар халдварын тохиолдол 80 хувиар буурсан. Их Британи улс гэхэд хүн амынхаа 20 хувийг хамруулснаар тохиолдлын тоо арван хувиар буурсан. Эрүүл мэндийн байгууллага 9-10 сард халдварын дараагийн давалгаа ирнэ гэдгийг тооцоолж, наймдугаар сарын 16-наас эхлэн вакцинжуулалтын гуравдугаар тунг иргэдэд хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 589 мянган иргэн хамрагдаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь. Зорилтот бүлгийн 50 хувь гуравдугаар тунд хамрагдвал шар түвшин рүү шилжих боломжтой. Үүнийг дагаад хориглосон арга хэмжээнүүд цуцлагдана гэсэн үг. Ерөнхий боловсролын сургууль, 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай тохиролцож, ярилцсан.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн