ХХААХҮЯ, УБЗАА, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран Нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг маргааш буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээ орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон Шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр худалдан борлуулна. Мөн орон нутгаас өвлийн идшээ шууд захиалан авахыг хүсвэл Монгол шуудангийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан төв цэнгэлдэх хүрээлэнд хүргүүлэн авах боломжтой.
Уг арга хэмжээ цар тахлын халдвараас сэргийлэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан стандартын дагуу зохион байгуулагдана гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=1515109858868353″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]