Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарын 100 жил, ШУА-ийн 60 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.
Энэ өдөр Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол Малын гавьяат эмч, профессор Б.Бямбаа, академич Т.Дорж нар Ардын багш боллоо.
Харин Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор академич Ц.Баатар, Боловсролын хүрээлэнгийн cекторын эрхлэгч Н.Бэгз, Уламжлал анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Б.Дагвацэрэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ч.Дугаржав, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ш.Дэмбэрэл, Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Пүрэвсүрэн, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Сумъяа, ШУА-ийн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нарыг шагналаа.
Удирдлагын академийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Ш.Батсүх, Цөмийн энергийн комиссын ахлах ажилтан С.Даваа, Отгонтэнгэр их сургуулийн тэнхимийн эрхлэгч С.Одхүү нар Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн юм.