106983766-1638471355360-gettyimages-1355744075-coronaomicronvariante.jpeg

2022-01-08 10:12
Омикрон дэлхийн 140 гаруй улс оронд бүртгэгдсэн. Их Британи, Франц, Итали, АНУ-д халдварын тоо эрс нэмэгдсэн. АНУ-д өдөрт нэг сая орчим хүн өвдсөн нь бүртгэгдэж байгаа. Өмнөд Солонгос улсад зөөвөрлөсөн 703 тохиолдол, дотоодын 615 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Японд 1000 орчим, ОХУ-д 103 зөөвөрлөсөн тохиолдол, БНХАУ-д зөөвөрлөсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр улсуудад илэрч байгаа шинж […]

d8q3qe___x974-1-819x1024.jpg

2022-01-08 10:07
Улаанбаатар Гурил компани жил бүр уламжлал болгон хоол хийх сонирхолтой хүмүүстээ зориулж “Улаанбаатар Гурилаар Урлав” нэртэй уралдааныг 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Тус уралдаан нь “Хамгийн шилдэг бүтээл” болон “Хамгийн олон хоол” гэсэн хоёр төрлөөр 2022.01.04-ний өдрөөс эхлэн 2022.01.20-ны өдрийн хооронд зохиогдох юм. Уралдаанд нийт 8 оролцогчийг ялагчаар шалгаруулж 1-р байранд орсон оролцогчдод […]

01-18-1024x555.jpg

2022-01-08 10:05
Баасан гаригийн өглөө 05 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч Онцгой байдлын газрын аврагчид галыг унтраасан байгаа. Үйлдвэрийн нэгдүгээр хатаах шугамд гарсан гал тус шугамыг ажилгүй болгож, ахин хоёр шугамыг гэмтээжээ. Үйлдвэр 10 шугамтай бөгөөд одоо долоон шугам хэвийн ажиллаж байгаа юм […]

download-1-1.jpg

2022-01-07 18:38
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Боловсролын багц хууль УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын хувьд хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг хуульд нухацтайгаар тусгах ёстой. Ингэвэл […]

243017777_3345295459030791_5345817410534322690_n.png

2022-01-07 18:15
Монголын спортын корпорацаас зохион байгуулж буй Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Спортын 15 холбоог нэгтгэсэн улсын аварга шалгаруулах тэмцээн “Степп Арена” ордонд​ болох юм. Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр зохиогдох спортын төрөл бүр албан ёсны аваргаа тодруулж байгаа бөгөөд хүндийн өргөлтөөр эхэлнэ. Спортын төв ордноос өдөр бүр тогтсон цагийн хуваарийн дагуу “Степп Арена” ордон […]

5site_hbdzzdB.jpg

2022-01-07 17:49
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, ХНХЯ-нд шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбар мэдээлэл хийж, нөхцөл байдлыг танилцуулав. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, халамжийн тэтгэмж авч буй иргэд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, халамжийн тэтгэмж КОВИД-19-ийн үед 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэн […]

images.jpg

2022-01-07 17:41
Ковид-19 вирусын мутацид орсон шинэ хувилбар илэрч, гадаад улс орнууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавигдах шаардлагаа эргэж чангатгаж эхэлсэн нь улс хооронд зорчих зорчигчдыг эрс буурахад хүргэж байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК нь хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгах ажлыг хийж байгаа юм. Үүнд: Сөүл хотын чиглэлд 1 дүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрүүдэд […]

R-21.jpg

2022-01-07 17:29
“Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, […]

30b172a4689413096d41d55e89c03e3bcec51016-1024x597.jpg

2022-01-07 17:10
Монгол Улсын хэмжээнд нэг сая гаруй газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын газрын бүртгэл, зураглал Улсын нэгдсэн системд бүртгэлтэй байдаг. Тэгвэл эдгээр иргэн хуулийн этгээдийн хөрөнгийн мэдээллээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар цахимаар лавлагаа авах боломжтой боллоо. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон ШШГЕГ хамтран ажиллах гэрээг байгуулснаар хоёр төрийн байгууллагын эрх үүргийг тодорхой […]

271530325_4723250977755044_3756313836005029040_n-1024x576.jpg

2022-01-07 17:00
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Цар тахлын үеийн эрсдэлийн мэдээлэл харилцаа холбоо” сэдэвт сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ХӨСҮТ дээр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд ХӨСҮТ-ийн Тархвар судлалын албаны мэргэжилтнүүд болон хөдөө орон нутгаас ирсэн тархвар судлаач нар оролцлоо. Сургалтаар “Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны анхан […]