Ковид-19 цар тахлын хөл хорио тогтоогдож сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн бусад үйлчилгээнүүд зогссоны улмаас хүүхдүүд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх, гэмт хэрэгт холбогдох асуудал нэмэгджээ.
2021 оны 11 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 1223 хүүхэд хохирч, 75 хүүхэд нас барж, 494 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.9 хувиар нэмэгдсэн байна. Иймд БШУ-ны яам энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуульд боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 121 сургууль (төрийн өмчийн 99 сургууль) -д нийт 124 ( төрийн өмчийн сургуульд 102) мэргэшсэн сэтгэл зүйч ажиллаж байна.