5555-2.jpg

2017-03-27 12:23
Сангийн яамнаас 2016 оны НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байгаа иргэдийн www.ebarimt.mn дэх бүртгэлийн мэдээллийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд засварлаж, хуульд заасны дагуу 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөрт багтаан олгохоор ebarimt.mn дэх мэдээлэл засварлах хугацааг сунгажээ. Өнөөдрийн байдлаар 124 мянган хэрэглэгчийн мэдээлэл ebarimt.mn-д дутуу, зөрүүтэй учраас НӨАТ-ын буцаан олголтын […]

033-4.jpg

2017-03-27 12:20
УИХ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрт яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллахаар тусгасан билээ. Энэхүү зөвлөл нь авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг […]

9999-4.jpg

2017-03-27 12:06
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнөөдрөөс аялуулж […]

05-10.jpg

2017-03-27 12:03
Энэ онд Засгийн газар ОХУ-аас трактор, техник тоног төхөөрөмж авахаар болсон байна. Арван сая төгрөгийн үнэ бүхий эдгээр техникийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй зээлээр олгох гэнэ.

066060.jpg

2017-03-27 11:35
Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө гэдгийг ХХААХҮЯ-аас мэдээллээ. Өнөөдрийн (2017.03.27) байдлаар нийт мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая сая мал төллөсөн байна. Энэ нь  өмнөх долоо хоногтой харьцуулахад 968.0 мянгаар нэмэгдсэн гэсэн үг аж. Нийт 1.7 сая төлийн 93 хувь нь бойжиж байгаа юм байна.

0808080.jpg

2017-03-27 11:20
Өнгөрсөн долоо хоногт орон нутагт цас, цасан шуурганы улмаас иргэд төөрөх, алга болох, зам боогдох тохиолдол гарсан. Тухайлбал,  11 аймгийн 40 суманд Онцгой байдлын 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэнээс 91-ийг нь эсэн мэнд олжээ. Мөн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг аймагт Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Онцгой […]

78787.jpg

2017-03-27 10:02
Завхан аймгийн Тэлмэн суманд малчин А-гийн хоёр нохой галзуу өвчин туссан болох нь тогтоогджээ. Тус сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчных байрлаж байсан бөгөөд энэ сарын 14-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар дуудлага ирсний дагуу шалгасан байна. Өвчилсөн нохойг устгаж, дээж аван аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлсэн аж. Тиймээс тус суманд […]

03-18-1.jpg

2017-03-27 09:47
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр олны танил болсон Г.Дэнзэн нарын таван хүнд  холбогдох хэргийн шүүх хурал маргааш (2017.03.27) болно. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт түүний шүүх хурал болох байсан ч хойшилсон юм. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  болно. ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн […]

033-3.jpg

2017-03-26 15:22
ЭНЭ ӨДӨР Өнөөдөр Нийслэлийн гэр бүлийн өдөр. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийн “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх тухай тогтоол гарсан. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхэддээ цаг зав зарцуулах нь асар хурдтай өөрчлөгдөн, цахимжиж байгаа нийгэмтэй хөл нийлүүлэн алхахаас чухал. Гэр бүлдээ […]

02-27.jpg

2017-03-26 14:59
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарна гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.  Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг,  говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 28-нд […]