Баянзүрх дүүргийн 5-р хороо Цайзын уулзвараар гэр лүгээ харьж явсан охиныг хулгайлхаар завдсан хэрэг өчигдөр гарчээ. Энэ хэрэг өчигдөр орой 21:00 цагийн орчимд болж нүүрс ачсан портертой үл таних таван залуу охиныг гудам руу орох үед хүчээр машиндаа суулгахыг завдсан байна. Эдгээр таван залуу саравчтай малгайн дээр юүдэнтэй цамцны малгайг давхарлан өмсөж нүүр царайгаа далдалж юүдэнгийнхээ бүчийг чангалсан байдалтай байсан гэнэ. Аз болж “Шунхлай” ШТС-ын ажилтанууд дээрх явдалыг харснаар охин аврагджээ.