Өнгөрсөн бямба гаригийн шөнө Чежү арлын Согүйпү дүүрэгт ажиллаж амьдардаг Монгол улсын иргэн А автомашинаараа хүн дайрч зугтжээ. Тэрбээр нутаг нэгт иргэн 35-н настай Б-г дайрч амь насыг нь хөнөөсөн байна. А гэгч 41 настай энэ эмэгтэйг өнөөдөр тус дүүргийн цагдаагийн байгууллагаас саатуулсан аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд монгол эмэгтэй “Би машинаараа нэг юм мөргөх шиг болсон, гэхдээ хүн гэж мэдээгүй” гэж мэдүүлсэн байна.