Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид өнөө өглөө эрхээ хамгаалан жагслаа. Тус сургуулийн багш нар дохионы хэлээр хичээлээ заадаггүй, зарим багш нар хүүхдүүд гар хүрдэг байна. Ахлах, дунд ангийн сурагчид өнөөдөр 08:30 хичээлдээ суулгүй багш нарт ийнхүү шаардлага тавилаа. Тэд “Дохионы хэл”, “Бидэнд боловсрол олгодог арга зүйгээ өөрчил, шинэчил”, “Бүх хичээлээ дохионы хэлээр”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн цаасан дээр бичжээ.