Мөнгө-1.jpg

2017-06-26 09:16
Дорноговь аймагт улсын бүртгэлгүй хуурамч дугаартай автомашинаас их хэмжээний мөнгө илэрсэн хэрэг өчигдөр (2017.06.25) гарчээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын харьяа 20-22 настай  Мөнхболд, Хонгор нар үйлдсэн байна. Аймгийн цагдаа нар тэдний унаж явсан 8893 УБЧ дугаартай соната 6  маркийн автомашинаас 90 сая төгрөг илрүүлжээ. Одоогоор автомашинд нарийвилсан үзлэг хийж байгаа аж.

ajiglagch-2.jpg

2017-06-25 15:37
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргаар сонгогдон ажиллаж буй  Филиппин Улсын Сонгуулийн Хорооны дарга ноён Ж.Андрэ Д.Баутиста тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрээр Монгол Улсад анх удаа ирж сонгуулийн ажиглалт хийхдээ, сонгуулийн санал хураалтын дүнг  мэдээлж, дамжуулдаг, сонгуулийн автоматжуулсан системийг хэрхэн ашиглаж буй арга туршлагатай танилцах сонирхолтой байгаагаа  илэрхийллээ. Тус […]

ajiglagch.jpg

2017-06-25 15:31
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр (2017.06.25) мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, санал авах үйл ажиллагааг явуулахад бэлэн болсон гэж албаныхан мэдээллэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, төв салбар комиссууд, мэдээлэл технологийн багууд уулийн хугацаанд байгуулагдаж, 25.000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1983 хэсэг […]

a-camer.jpg

2017-06-25 15:03
2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолyно. Нийслэлд санал авах 403 хэсгийн хорооны байрыг дүрс бичлэгийн IP камераар тоноглосон байна. Хяналтын камер суурилуулах ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа аж. Зургаадугаар сарын 26-ны ирэх даваа гаригт Монгол Улсын 2 сая 026 мянга 154 сонгогч саналаа өгнө.  

niislele.jpg

2017-06-25 13:46
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 […]

horigloh.jpg

2017-06-25 13:10
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргалаа. Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургадугаар сарын 26-ны 00.00 цагаас  28-ны өдрийн 00.00 цаг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон байна. Мөн дээрх хугацаанд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй […]

niisleliin-sh.jpg

2017-06-25 13:00
Өнөөдөр (2017.06.25) Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг авах 403 хэсэг нийслэлд ажиллана. Тэдний 127 нь төрийн өмчийн сургуульд, 101 хорооны байранд, 28 нь хувийн хэвшлийн барилгыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагуудад байрлажээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн хэмжээнд 941.536 сонгогч саналаа өгөх юм байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт-207.620 Баянзүрх дүүрэгт -225.206 […]

songuuli-1.jpg

2017-06-25 12:42
Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран уриалга гарсан байна. Тусгаар улсын иргэн Та төрийн алтан жолоог атгалцах түүхэн сонголтоо хийхдээ эвээ эрхэмлэж, хуулиа дээдлээрэй. Түмний минь сэтгэл амар амгалан, төрийн минь сүлд ашид бадрангуй байг.

10.png

2017-06-24 14:57
Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов. Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд […]