Ковер.jpg

2017-06-26 21:40
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусахад 20 минут үлдлээ. Улсын хэмжээнд 1983 санал авах байрнаас ирж буй дүнгийн мэдээллийг 22:00 цагаас хойш дэлгэцээр секунд тутамд харуулж, мэдээлэх юм. Сонгуулийн санал хураалт авах  зарим хэсгийн  хороонд 18-25 насныхан идэвхгүй оролцож 45-аас дээш насныхан  хамгийн идэвхитэй саналаа өгчээ.

Баттулга.jpg

2017-06-26 21:04
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас  нэр дэвшигч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нутаг  48 дугаар сургуулийн байран дахь хэсгийн хороонд 21:00 цагт  саналаа өглөө. Тэрээр саналаа өгснийхөө дараа “Миний бие ирцийн байдлыг харж байгаад хөдөө гадаа явсан залуусыг эргэж ирэх үеийг тааруулан уриалах зорилгоор энэ цагт саналаа өгч байна. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуусдаа уриалмаар байна” гэлээ.

Снала.jpg

2017-06-26 18:26
Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар нийт 902124 сонгогч санал өгч, ирц 45.57 хувьд хүрсэн байна. Сонгуулийн Ерөнхий хорооны 17:00 цагт өгсөн мэдээллээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц Улаанбаатар хотод 44 хувьтай байгаа бол орон нутагт 46.89 хувьтай байгаа аж. Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт  50.38 хувьтай  ирцээрээ тэргүүлж байгаа бол Налайх дүүрэг хамгийн бага буюу  37.86 хувьд хүрчээ. Харин […]

бага-насны-хүүхд.jpg

2017-06-26 15:34
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай […]

Сонгууль2017-1.jpg

2017-06-26 14:58
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ. Хотын дарга С.Батболд “Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нийслэлийн […]

songuuli-2.jpg

2017-06-26 13:22
Сонгуулийн Ерөнхий хороо 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн тухай анхны мэдээллийг өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 21.3 хувьтай байна. Үүнээс нийслэлд 178609 сонгогч буюу 19.6 хувь, орон нутагт 242855 сонгогч буюу 22.7 хувьд хүрчээ. Тодруулбал, Архангай аймаг 16,5 хувь Баян-Өлгий аймаг 8,7 хувь Баянхонгор аймаг 29,1 хувь Булган аймаг 22,6 […]

elbegdorj.jpg

2017-06-26 12:14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд тэргүүн хатагтайн хамт очиж саналаа өглөө. Тэрбээр саналаа өгсний дараа  “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа гэдэгт найдаж байна. Сонгууль зохион байгуулж байгаа СЕХ иргэдийнхээ саналаа өгөх боломжийг хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Сонгуулиа амжилттай […]

Sanal.jpg

2017-06-26 12:13
Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж Техникийн буюу гар тооллого явуулах тухай тогтоол баталжээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сугалах аргаар сонгож гар тооллого явуулах аж. Энэ үеэр сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулах юм байна. Иргэд санал тоолох машинд саналын хуудсаа уншуулахдаа санаатай […]

enkhbold-01.jpg

2017-06-26 11:30
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 23-р сургуулийн санал өгөх байранд гэргий Ж.Туяацэцэгийн хамт саналаа өглөө. Нэр дэвшигч М.Энхболд саналаа өгснийхөө дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Монгол Улсынхаа иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож саналаа өглөө. Монгол төрийн сонгууль бүр өөр өөрийн онцлогтой болж байсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн […]