2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нутаг 48 дугаар сургуулийн байран дахь хэсгийн хороонд 21:00 цагт саналаа өглөө.
Тэрээр саналаа өгснийхөө дараа “Миний бие ирцийн байдлыг харж байгаад хөдөө гадаа явсан залуусыг эргэж ирэх үеийг тааруулан уриалах зорилгоор энэ цагт саналаа өгч байна. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуусдаа уриалмаар байна” гэлээ.