Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр (2017.06.25) мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, санал авах үйл ажиллагааг явуулахад бэлэн болсон гэж албаныхан мэдээллэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, төв салбар комиссууд, мэдээлэл технологийн багууд уулийн хугацаанд байгуулагдаж, 25.000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж.
Сонгуулийг гадаадын 37 орны 123 ажиглагч, хэвлэл мэдээллийнхэн ажиглахаар бүртгүүлж, эрхээ авсан байна. Тэдний дунд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны төлөөлөгч, Азийн сонгуулиудын холбооны Ерөнхийлөгч, Европын парламентын ажиглагчид, Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид багтаж байгаа аж. Мөн гадаадын ажиглагчдаас гадна 17.947 ажиглагч намуудаас бүртгүүлэн, эрхээ авчээ.
Дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж,1983 саналын байрнаас ирж буй мэдээллийн доор минут, секундээр саналын дүнг танилцуулах юм байна.Сонгуулийн ирцийн мэдээг Сонгуулийн ерөнхий хороо 12:00, 17:00, 22:00 цагт хүлээн авч, нэгтгээд, үүнээс нэг цагийн дараа олон нийтэд мэдээллэх гэнэ. Саналын хуудас, сонгогчдын бүртгэлийн хуудас, санал авах тоолох, дүн мэдээг дамжуулах тоног төхөөрөмж санал авах байранд бүрэн хүргэгдсэн ба цагдаагийн хамгаалалтад авчээ.