niitiin-teever.jpg

2017-07-01 12:22
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэл дээрх маршрутад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобусны замналд өөрчлөлт оруулжээ. Үүнд: Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” Ч:62 […]

uer.jpg

2017-07-01 12:17
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 12 аймгийн 26 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 38 удаагийн усны осол гарч, 44 хүн амь […]

tsag-agaar.jpg

2017-07-01 12:04
Цаг уур орчны шинжилгээний газар маргаашнаас (2017.07.02) эхлэн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орохыг мэдэгдэж байна. Долдугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар мөн говийн аймгуудын нутгийн зарим газраар бороотой. Долдугаар сарын 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар харин 4-5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар ду […]

Боомт.jpg

2017-06-30 16:23
Улсын баяр наадмын өдрүүдээр хилийн автозамын боомтууд амрах бол Төмөр зам, агаарын замын боомтууд олон улсын хуваариар ажиллана гэж холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Баярын үеэр иргэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болох юм байна.  

horih.jpg

2017-06-30 15:18
Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна. Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн […]

tetgemj.jpg

2017-06-30 15:13
Тахир дутуугийн тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг          – Ердийн өвчин, ахуйн осол болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон иргэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1.1-1.4 дэх хэсэгт заасан болон дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: – Хөдөлмөрийн хяналтын […]

tetgever.jpg

2017-06-30 15:08
1. Хөдөлмөрийн дэвтрийн баталгаажилтын талаар 3.1.1. Хөдөлмөрийн дэвтэрт тэтгэвэр тогтоолгох иргэний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн он, сар, өдөр, тушаал шийдвэрийн дугаарын бичилт, баталгаажилт нь тухайн үед мөрдөж байсан журам, зааврын дагуу зөв бичигдсэн эсэхийг нягтлан шалгана. Хэрэв буруу зөрүү бичигдсэн, бичилт нь засвартай болон хөдөлмөрийн дэвтрийг шинээр хуулбарлан бичүүлсэн […]

УИХ.jpg

2017-06-30 15:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ тодорхой санал хэлж, зарим зүйл заалтыг тодруулж асууж байлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд […]

deed-shuuh.jpg

2017-06-30 15:05
Улсын Дээд Шүүх өнөөдөр (2017.06.30) Э.Одбаяр нараас тавьсан “Зон олны нам” болон Б.Батсүх нараас гаргасан “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  хүсэлтийг хэлэлцжээ. Ингээд хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй “Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзаж, “Зон олны нам”-ыг байгуулагчдаас ирүүлсэн баримт, намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын […]

Шатахуун.jpg

2017-06-30 14:59
Өчигдөр (2017.06.29) 17:00 цагийн үед “Нефть хангамж”-ийн хашаанд шатахуун ачдаг автомашины сав дэлбэрч хоёр хүн гэмтэж, нэг нь шархаа даалгүй амиа алдсан байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар ослын газарт очиход  ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суугч, 39 настай Г,  ЧД-ийн 15 хороонд оршин суугч 34 настай  Б  нарын гал, хөл нь хугарч, хүндээр гэмтсэн байжээ. Тэднийг […]