Toos.jpg

2017-06-30 09:57
Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн бүрдүүлэлт шалгалт удааширсанаас болж Хятад руу нүүрс экспортлох автомашины түгжрэл 70 км үргэлжилжээ. Жолоочид Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж тус хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэснээр өмнөд хөрш рүү зорчдог аж.

eesh.jpg

2017-06-30 09:45
Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт буюу түлхүүр үгийг Боловсролын үнэлгээний төв танилцууллаа. Шалгалтын зөв хариулт “Зууны мэдээ” сонины өнөөдрийн (2017.06.30) дугаарт нийтэлсэн байна. ЭЕШ: Түгээмэл асуултын хариулт 1. Ур чадварын шалгалт хэзээ вэ? Хариулт: Ур чадварын шалгалтын товыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоодог тул та элсэн орохыг хүссэн их дээд сургуулиасаа тодруулна уу. 2. Дүн, оноо хэзээ […]

СХД.jpg

2017-06-29 16:11
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ. Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 […]

Япон.jpg

2017-06-29 16:02
Энэ жил Япон улсад 22 төрийн албан хаагч, залуу боловсон хүчин үнэ төлбөргүй сурхаар болов. Өнөөдөр (2017.06.29) Сангийн сайд Б.Чойжилсүрэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Энэ дагуу Япон улсын буцалтгүй тусламжаар  тус […]

Агаарын-бохирдол.jpg

2017-06-29 15:08
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Ариг банк “Утааг хамтдаа устгая” инновацийн 100 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа. Энэ төсөлд БОАЖЯ, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, НЗДТГ хамтрах ажиллахаар болжээ. Ирэх есдүгээр сарын 15-н хүртэл иргэн , аж ахуй нэгж байгууллагын санаачилсан төслийг хүлээн авах бөгөөд гэр хорооллын айл өрх, […]

Засаг-1.jpg

2017-06-29 14:05
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга нар оролцов. Хуралдаанаар баяр наадмын бэлтгэл ажлын  явцын талаар салбар хороодын дарга нарын танилцуулгыг сонсов. Монгол Улсын Шадар сайд […]

Дамба-Очир.jpg

2017-06-29 13:38
Барьцаалан зээлдэх буюу ломбардын үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлагатай гэдгийг зарим гишүүд хөндөөд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын байр суурийг сонирхлоо. -Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Байнгын хорооны хурал дээр сонсох үед гишүүдийн зүгээс ломбардтай холбоотой асуудал нэлээд хөндөгдсөн. Ломбардын хуультай болж цэгцлэх талаар та ямар байр суурьтай явдаг вэ? -Ломбард, банк бус санхүүгийн […]

Орон-нутаг.jpg

2017-06-29 13:10
Өчигдөр (2017.06.28) Архангай, Булган аймгийн нутгаар хүчтэй салхи шуурч, мөндөр орж Эрдэнэт –Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарсан. Цахилгаан тасарсантай холбогдуулан эдгээр аймагт байрлах Шатахуун түгээх станцууд үйл ажиллагаагаа түр зогсоожээ.

Завхан-аймаг.jpg

2017-06-29 12:55
Завхан аймгийн Ургамал сум, , Баян-Улаан багийн “Хүнгүйн гол” –ын нутагт өчигдөр орой 18:14 цагийн орчимд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

ОБЕГ.jpg

2017-06-29 11:55
“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна. Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа […]