Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагуудад захиргааны арга хэмжээ авна

Үндэсний их баяр наадмыг угтан өнөөдөр (2017.07.01) Баянзүрх дүүргийнхэн их цэвэрлгээ хийж байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, албад болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд хамтран оролцож байгаа их цэвэрлэгээний үеэр байгууллагууд ойр орчны 50 метр газрыг цэвэрлэх юм. Мөн иргэд, оршин суугчдын тусламжтайгаар үерийн хамгаалалт, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэж байна. Дүүргийн ЗДТГ их цэвэрлэгээнд хяналт тавьж, хангалтгүй оролцсон байгууллагуудад захиргааны арга хэмжээ авах гэнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн