land.jpg

2017-07-30 16:36
“Хөрс шороо гэдэг амьтай бүхнийг тэтгээд зогсохгүй нэгтгэдэг, амьдрахуйн үндэс суурь юм” гэж зохиолч Венделл Берри 1977 онд бичиж байв. Хэчнээн ургац хураах, мал сүрэг хэр тарга тэвээрэг авах, ундны усыг яаж аюулгүй, цэвэр байлгах гээд бидний амьдралд амин чухал олон зүйл гагцхүү хөрснөөс шалтгаалдаг. Гэвч орчин цагийн хөдөө аж ахуйн зохисгүй арга техник, ойн […]

africa.jpg

2017-07-30 16:00
Саяхан, МУБИС-ийн нэг доктор монголчуудтай гарал нэг үндэстэн, угсаатнууд, тэдгээрийн дотор унгарчууд “хөх толбо”-той байдаг хэмээн олон нийтийн телевизээр ярьж байхыг харав. Түүний хэлснээр, Унгарын тамирчид харвааны тэмцээнд сайн байдаг нь тэдний “хөх толбо”-той холбоотой гэнэ. МУБИС нь манай багшлах боловсон хүчнийг бэлтгэдэг хамгийн том сургууль гэгддэг. Гэтэл, энэ сургуулийн доктор хүн хүртэл “хөх толбо”-ны […]

дарь-эх.jpg

2017-07-30 13:41
Маргааш (2017.07.31) билгийн тооллын шинийн 8-нд Гүнчавжамбаалин төвд уламжлал  ёсоор Дарь-Эх цанриглах хурал болох юм байна. Энэ хурал нь Дарь Эхийн магтаалыг нар шингэж бүрийн болохоос эхлэн дараа өдрийн нар ургах буюу алганы хээ харагдах хүртэл дуу таслахгүй унших үйл аж. Аливаа ажил үйлс сэтгэчлэн бүтэх, хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолд үл автагдах, цаг бусын […]

Зурхай-2.jpg

2017-07-30 12:09
ХОНЬ: Авьяас чадвараа харуулж, хувийн бизнесээ нээх боломж ирнэ Сарын ерөнхий төлөв: Энэ сард хониныхон амьдралын бүхий л хүрээнд авьяас чадвараа илэрхийлэн харуулах шаардлагатай тулгарна. Ажил мэргэжил: Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ. Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа нилээд зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Хайр […]

halah.jpg

2017-07-30 11:32
Өнөөдөр (2017.07.30) Улаанбаатар хотод өдөртөө 30-32 хэмийн халуун байна. Бороо орохгүй, үүлшинэ. Харин Баруун аймгуудын хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 25-30 хэмийн дулаан бол Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37, бусад нутгаар […]

сэтгэл-хөдлөлөл.jpg

2017-07-30 09:07
Лос Анжелес хот дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хоол боловсруулах эрхтнүүдэд амьдардаг нян, бичил биетүүд хүний сэтгэл хөдлөлд асар их нөлөөтэй болохыг тогтоожээ. Мөн сэтгэцийн өөрчлөлтөд шууд нөлөөлдөг гэнэ. Эрдэмтэд хүний оюун ухаан болон хоол боловсруулах эрхтэн хоорондоо хэрхэн харилцан уялдаатай болохыг 30 жилийн турш судалсан байна.

Могой.jpg

2017-07-29 12:00
Сүүлийн үед хотын барилгажсан хэсэгт могой орж ирэх, улмаар могойд хатгуулсан тохиолдол их гарах болсон. Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараахи зөвлөгөөг хүргэж байна. Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм. Манай орны хувьд […]

hog.jpg

2017-07-28 07:11
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байгаа юм. Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, […]

toriin-tahilga.jpg

2017-07-28 06:53
Өнөөдөр (2017.07.28) Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт  Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол болж байна. Шашин төрийг хослуулсан энэ ёслолд шинэ Ерөнхийлөгч оролцохоос татгалзан элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнээ явуулжээ. Өнөө өглөө 06:00-13:00 цагт хүртэл тахилыг ёслолыг овоон дээр үйлдсэний дараа. эрлийз морьдын гурван насны уралдаан болох юм. Харин маргааш хурдан морины уралдааныг  азаргаар эхлүүлхээр бэлдэж […]

Жаргалан-тосгон.jpg

2017-07-28 05:44
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа юм.Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр тухай бүс нутагт очиж ажиллав. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг нийслэлийн онцгой комиссоос яаралтай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, […]