Маргааш (2017.07.31) билгийн тооллын шинийн 8-нд Гүнчавжамбаалин төвд уламжлал  ёсоор Дарь-Эх цанриглах хурал болох юм байна.

Энэ хурал нь Дарь Эхийн магтаалыг нар шингэж бүрийн болохоос эхлэн дараа өдрийн нар ургах буюу алганы хээ харагдах хүртэл дуу таслахгүй унших үйл аж.

Аливаа ажил үйлс сэтгэчлэн бүтэх, хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолд үл автагдах, цаг бусын өвчин, үхэл тэргүүтнээс хамгаалах, үгээгүй ядуу хоосныг арилгаж, буян арвидах, энэрэн нигүүлсэх хийгээд бусдыг асрах сэтгэлийг төрүүлэхэд туслах, гал, ус, араатан хийгээд найман их зовлонгоос гэтлэх зэрэг олон тус эрдэм хэмээн олон ном сударт тэмдэглэсэн байдаг.

Хурал үнэ төлбөргүй бөгөөд даган баясан бол ам бүлээрээ очих, гэр бүлийнхнээ даатгуулж болох гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн