Германы сансар судлалын хүрээлэнгийнхэн “Bake in space” төсөл хэрэгжүүлж сансарын нисгэгчдэд зориулан үйрч бутардаггүй талх хийхээр оролдож эхэлжээ.
Ийм төрлийн хүнс нь сансрын нисгэдчдэд зайлшгүй хэрэгцээт аминддэмүүдийг өгхөөс гадна гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сэтгэл санаагаар дэмжинэ гэж үзсэн байна.
Талхны үйрмэг нь сансарын бүхээгт жингүйдлийн үед том асуудал үүсгэдэг аж. 1995 онд Америкийн “Жемини3” сансрын хөлгийн хоёр нисгэгч зөвшөөрөгдөөгүй хүнс идэж байгаад баригджээ. Тэр нь үхрийн махан хавчуургатай талх гэнэ. Талхны үйрмэг хөлгийн бүхээгт “тэнэж” байгаад баригдсан аж. Тэр үеэс хойш сансарт ажиллах нисгэгчид талх идэх хориотой болжээ.