Тайвань улсын эмч нар эрүүлмэндийн үзлэг хийж байна

2017-07-30 12:341min0
2017

Тайвань улсын “Фү Жи” буяны байгууллагын эмч нар Увс аймагт иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ, зөвлөгөө өгч байна. Мөн тэд Дархан хот болон Завхан аймагт ажиллаж байгаа аж.

Энэ сарын 25-нд манай улсад ирсэн тус буяны байгууллага хоёр долоо хоногийн дараа нутаг буцах юм байна.

Тайвань улсын эмч нар  МУ-ын Засгийн газраас харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан барьсан 90 айлын орон сууцны нэг давхрыг засаж  тохижуулах санхүүжилт болох 10 000 ам.долларыг хандивлажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй