Hangarid.jpg

2017-10-02 12:09
НИТХ-ын заалны үүдэнд яг одоо жижиглэн худалдаа эрхэлдэг 30 орчим иргэн жагсаж байна. Тэд нийслэлийн удирдлагуудад хандаж  гудамж талбайд худалдаа эрхлэхийг хориглосон шийдвэрээ эргэн харж, асуудлыг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосноос хойш худалдаачид амьжиргаагаа залгуулах орлогогүй болсон тул жагсаал хийхээс өөр аргагүйд хүрсэн аж. Одоогоор НИТХ эхлээгүй байна.

emj.jpg

2017-10-02 11:48
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй ажлын хэсэг эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Ховд их сургуулийн урлагийн зааланд өнгөрсөн баасан гаригт болсон энэ уулзалтанд (2017.10.02) аймгийн удирдлагууд оролцож эмч мэргэжилтнүүдтэй холбоотой эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн байна. Эрүүл мэндийн салбарт ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн ажил болон аймгийн эмч […]

osol.jpg

2017-10-02 11:28
Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооний нутагт иргэн Г-гийн нүүрсний бичил уурхайд  осол гарч долоон хүн боогдсон хэрэг өчигдөр (2017.10.01) гарчээ. Уурхайд леботикны тросс тасарснаас болж  ковш уурхайн амыг бөглөсөн байна. Энэ дагуу Уул уурхайн аврах ангийнхан  нэг  техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж иргэн М /46 настай, эрэгтэй/, О /42 настай, эрэгтэй/, Г /31 настай, […]

zorig.jpg

2017-10-02 10:37
Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсаны хөшөөнд  УИХ-ын гишүүд, АН-ын удирдлагууд цэцэг өргөлөө. Одоогоос 19 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт тэрбээр амь насаа алдсан байдаг. Түүний төрсөн өдөр болон амь насаа алдсан өдөрийг нь иргэд олон нийт болон төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд  дурсаж хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ. Төр нийгмийн зүтгэлтэн […]

tamirjid.jpg

2017-10-02 10:19
Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Турк улсын Измир хотноо 2017 оны есдүгээр сарын 25 наас аравдугаар сарын 01-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын албаны баг тамирчид оролцож, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа хүртсэн […]

Usun.jpg

2017-10-02 09:56
БНСУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Хоёр орны хамгийн анхаарал татсан асуудал бол эдийн засгийн салбарын харилцаа. Энэ салбарт хоёр орон хэрхэн хамтарч ажиллаж байна? -Бусад салбарыг бодвол эдийн засгийн харилцаа харьцангуй доогуур байна. Энэ нь олон шалтгаантай. 2011 оноос хойш Монголын төгрөгийн ханш уналтад […]

zamiin-uud.jpg

2017-10-01 12:47
Энэ сарын 1-4-нд БНХАУ намрын баярын өдрөө тэмдэглэж байна. Тиймээс энэ өдрүүдэд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Гэхдээ олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

new.jpg

2017-10-01 11:10
Хууль зүй, дотоод хэргийн яам, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтан, алба хаагчдын хэрэгцээнд зориулан барьж буй 420 айлын орон сууцны шав тавих ёслол өнгөрсөн баасан гаригт (2017.09.29)болов. Гэрээнд заасны дагуу барилга угсралтын ажил өнөөдрөөс эхэлж, 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. 420 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгын барилга угсарлтын […]

ovs-1.jpg

2017-10-01 10:40
Манай улсад сүүлийн 59 жилд тохиогоогүй их халуун энэ жил тохиосноор ихэнх нутагт ган ганчиг нүүрлэсэн билээ. Цаг агаарын хэт их өөрчлөлтөөс болж өмнөх жилүүдэд 1.2-1.4 сая тонн өвс бэлгэдэг байсан бол энэ жил 850 мянга орчим тонн өвс бэлтгэнэ гэсэн тооцоо гарчээ. Дутагдаж буй 400 мянган тонн өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, […]

huuhed-2017.jpg

2017-10-01 10:30
Монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө чадах чинээгээрээ зүтгэдэг хүмүүс. Тэгвэл хүүхдээ 18 нас хүрэхэд 1 сая биш 20 сая төгрөгийн хадгаламжтай болгохын тулд бид яах ёстой вэ. Сар бүр хэдий хэмжээний мөнгө хүүхдэдээ хураавал болох вэ. Ийм хэмжээний мөнгө хүүхдэдээ хуримтлуулж чадвал сургалтын төлбөрийг толгой өвдөхгүй төлөх, эсвэл бага хэмжээний бизнес эрхлэхэд […]