НИТХ-ын заалны үүдэнд яг одоо жижиглэн худалдаа эрхэлдэг 30 орчим иргэн жагсаж байна. Тэд нийслэлийн удирдлагуудад хандаж гудамж талбайд худалдаа эрхлэхийг хориглосон шийдвэрээ эргэн харж, асуудлыг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосноос хойш худалдаачид амьжиргаагаа залгуулах орлогогүй болсон тул жагсаал хийхээс өөр аргагүйд хүрсэн аж. Одоогоор НИТХ эхлээгүй байна.