Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тэргүүтэй ажлын хэсэг эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Ховд их сургуулийн урлагийн зааланд өнгөрсөн баасан гаригт болсон энэ уулзалтанд (2017.10.02) аймгийн удирдлагууд оролцож эмч мэргэжилтнүүдтэй холбоотой эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн байна. Эрүүл мэндийн салбарт ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн ажил болон аймгийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ. Мөн 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг яамны дэд сайд Л.Бямбасүрэн үүрэг болгов.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарт амжилт гаргаж үр бүтээлтэй ажилласан долоон эмч, ажилтаныг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичигээр шагнажээ.