Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооний нутагт иргэн Г-гийн нүүрсний бичил уурхайд осол гарч долоон хүн боогдсон хэрэг өчигдөр (2017.10.01) гарчээ. Уурхайд леботикны тросс тасарснаас болж ковш уурхайн амыг бөглөсөн байна.
Энэ дагуу Уул уурхайн аврах ангийнхан нэг техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж иргэн М /46 настай, эрэгтэй/, О /42 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/, П /31 настай, эрэгтэй/, Э /28 настай, эрэгтэй/, З /24 настай, эрэгтэй /, Б /24 настай, эрэгтэй/ нарын амь насыг аварч уурхайгаас аюулгүй гаргасан байна.