4774.jpg

2017-11-20 17:09
Өнөөдөр 14:00 цагийн орчимд  нийслэлийн Баянгол дүүрэгт харьяалагдах 25 дугаар эмийн сангийн орчим, төв замын урд талын  хуучны таван давхар орон сууцны барилгаас эмэгтэй хүн амиа хорлохыг завдсан гэх мэдээллийг иргэд онцгой байдал цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэвч түүнийг аварч амжилгүй барилгаас үсэрч нас баржээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь өсвөр насны хүүхэд байж […]

osol-2.jpg

2017-11-20 17:00
Төв аймгийн онцгой байдлын таван албан хаагч өчигдөр 19:00 цагийн орчимд  Борнуур суманд автомашины төмөр хийцэд хавчуулагдсан 37 настай иргэн Э-гийн амь насыг аварчээ. Түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Иргэн Э нь  Тоёото нао” загварын суудлын автомашиныг жолоодож явахдаа Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ийн эзэмшлийн “Пронтер” загварын […]

557.jpg

2017-11-20 15:10
Хүйтний улиралд иргэд цахилгаанаа салгалгүй орхиноос болж гал алдах, гэртээ цоожлогдсон хүүхэд амь насаа алдах харамсалтай хэрэг гарах эрсдэл өндөр байдгийг албаны хүмүүс сэрэмжлүүлдэг. Энэ сарын 17-нд СХД-ийн 23-р хорооны нутагт 37 настай эрэгтэй Э-ын таван ханатай гэр шатаж 5-10 насны гурван хүүхэд шатаж нас барсан золгүй хэрэг гарчээ. Ослын газарт болсон хэргийг тус дүүргийн […]

elj.jpg

2017-11-20 14:53
Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан Нийслэлийн хүүхдийн элчийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж Нийслэлийн 9-н дүүргийн хүүхдийн элчүүддээ батламжийг нь гардуулсан бол сурагчид энгэрийн тэмдгийг нь зүүж, элчүүд андгайгаа өргөлөө. Нийслэлийн хүүхдийн элчүүд: Хан-Уул дүүргийн Хүүхдийн элч Баатаржавын ХАЛИУН /Дуучин/ Багануур дүүргийн Хүүхдийн […]

7884.jpg

2017-11-20 14:39
Өнөөдөр 14:30 цагт  25-дугаар эмийн сангийн ойролцоо таван давхараас нэгэн эмэгтэй амиа хорлохыг завдаж үсэрчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр өсвөр насны охин байсан  аж. Тус газрын ойролцоо явж байсан хүмүүс онцгой байдал болон цагдаад дуудлага өгсөн  байна. Түүнийг ямар шалтгаанаар амиа хорлохыг завдсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.    

Offshore.jpg

2017-11-20 14:27
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум татваргүй бүсэд хөрөнгөө нуусан дэлхийн томоохон бизнесменүүд, төрийн тэргүүн нар, нэр нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортын алдартнуудын нэрсийг зарласаар байгаа билээ. Эхлээд Панамын баримтуудыг дэлгэж, татвараас зайлсхийсэн хүмүүсийг дэлхий нийтэд зарласан бол 2017 оны арваннэгдүгээр сарын эхээр Парадайз баримт буюу ‘Диваажингийн баримт’-д нэр нь багтсан хүмүүсийг ээлж дараатайгаар зарлаж эхлээд байна. […]

NOT.jpg

2017-11-20 14:02
НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохиролыг өчигдөр Боловсрол суваг телевизээр орон даяар дамжууллаа. Энэ удаа 20 сая төгрөгийг нэг, 4 сая төгрөгийг 15 хүн хожиж азтан болсон байна. Өчигдрийн тохирлоор 500 мянган төгрөгийг 132 иргэн, 100 мянган төгрөгийг 1284 хүн, 20 мянган төгрөгийн  тохиролд 12 496 хэрэглэгчийн баримт таарснаар нийт 13 930 иргэн азтан болжээ.  

hasjlaga.jpg

2017-11-20 13:08
Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас Б.Ширэндэвийн гудамж буюу Цэцэг төвийн хойд уулзвараас “G-mobile” хүртэлх авто замд тусгаарлагч хашлага байрлуулснаар түгжрэл багасч, иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ. Цаашид Төв шуудангийн арын замд хашлага тавьж, тухайн хэсгийн хөдөлгөөний түгжрэлийг багасгахаар төлөвлөн ажиллаж байна.

barmash.jpg

2017-11-20 12:26
Өнгөрсөн амралтын өдөр /2017.11.19-ний 00:35 цагт/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Бармаш” ХХК-ийн 150х54 метрийн хэмжээтэй төмөр краказан дээвэртэй тоосгон барилга дотор “Мижир дриллинг Монгол” ХХК-ийн түрээсэлдэг 20х20 метрийн хэмжээтэй албан тасалгаа, агуулахын зориулалттай сендвичен барилга, дээвэр, тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30-р ангийн 6 тасаг, […]

1313.jpg

2017-11-20 10:36
Энэ сарын 1-ний өдөр Tushig Doyod гэх фэйсбүүк хаягтай нэгэн эрхэм Дорноговь аймагт явж байхдаа тэсэрч дэлбэрэх аюултай байж болох сум газар хэвтэж байхыг харж, улмаар ямар учиртай зүйл болохыг нь асуусан пост хийсэн байсан юм. Тус постыг харсан зарим иргэд “Тэсрүүлэгч нь тэсрээгүй байна. Аюултай хэвээрээ байх магадлалтай. Яаралтай мэргэжлийн байгууллагад ханд” хэмээн бичсэн […]