Төв аймгийн онцгой байдлын таван албан хаагч өчигдөр 19:00 цагийн орчимд Борнуур суманд автомашины төмөр хийцэд хавчуулагдсан 37 настай иргэн Э-гийн амь насыг аварчээ. Түүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Иргэн Э нь Тоёото нао” загварын суудлын автомашиныг жолоодож явахдаа Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ийн эзэмшлийн “Пронтер” загварын ачааны автомашины араас мөргөсөн аж.