Алдарт iPhone X гар утас худалдаанд гараад удаагүй ч хэрэглэгчид олон гомдол мэдүүлж байна. Тухайлбал, тод зураглалтай зүйл үзэх үед дэлгэц нь шатаж байна, хүйтэн цаг агаартай нөхцөлд ажиллахгүй байна гэсэн гомдол их ирэх болжээ.

Ингээд Apple-ийн шүтэн бишрэгчид шинэ iPhone X-гийн дөрвөн дутагдлыг хүртэл жагсаасан байна. Гэтэл удалгүй тав дахь дутагдал нь илрэв бололтой.

Тодруулбал, корпусных нь будаг хуурч унаж эхэлсэн гэнэ. Энэ дутагдалд хэрэглээд долоо хоногийн дараанаас л илэрч эхэлж байгаа юм байна. Корпусны будаг ховхрохоос гадна өмнөх загварын iPhone-уудаа бодвол амархан сэв сууж байна гэж гомдоллож байна.

iPhone X бол iPhone-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй утсанд тооцогдож байна. Тэр хэрээрээ хамгийн их асуудал үүсгэж буй утсаар шалгарчээ. Шинэ жилийн баяраас өмнө олонх компани худалдааны өсөлттэй байсан гэсэн мэдээлэл гаргадаг бол Apple-ийнхан чанаргүй утаснаасаа болоод их хэмжээний алдагдалд орох төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн