Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум татваргүй бүсэд хөрөнгөө нуусан дэлхийн томоохон бизнесменүүд, төрийн тэргүүн нар, нэр нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортын алдартнуудын нэрсийг зарласаар байгаа билээ.
Эхлээд Панамын баримтуудыг дэлгэж, татвараас зайлсхийсэн хүмүүсийг дэлхий нийтэд зарласан бол 2017 оны арваннэгдүгээр сарын эхээр Парадайз баримт буюу ‘Диваажингийн баримт’-д нэр нь багтсан хүмүүсийг ээлж дараатайгаар зарлаж эхлээд байна.
Өмнөх баримтаар манайхаас 30 гаруй хүний нэр гарч ирж байсан. Харин энэ удаа 16 хүний нэр гарч байна. Гэхдээ Зоригтбаатарын Номуундарь хоёр дахин орж.
Эдгээр 16 хүний нэрс дотор “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг, Б.Хурцын ярианд гарсан УИХ-ын гишүүн асан “Молекул” хэмээх Б.Батбаярын хүү Б.Батхишиг, “Энержи ресурс”-ын Б.Батцэнгэл, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, ‘Бодь интернэшнл’ ХХК, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, нэг хэсэг лицензийн наймаа хийдэг гэгдэж байсан “Адамс майнинг”-ийн З.Номуундарь нар энд багтжээ.
1. Чүлтэмсүрэн Ганхуяг
2. McGay – Douglas John
3. Очирпүрэв Ганжолоо
4. Жанчив Оюунгэрэл
5. Сүхболд Зүчи
6. Батбаяр Батхишиг
7. Батболд Баттүшиг
8. Бат-Оч Төгөлдөр
9. Батсүх Батцэнгэл
10. БАЗ-Чулуунбаатар
11. Бодь Интернэшнл ХХК
12. Чимэд Энхтайван
13. Дашдаваа Уянга
14. Доржнамжим Эрдэнэ
15. Зоригтбаатар Номундарь
Эх сурвалж: offshoreleaks.icij.org
3 comments
Энэ хүмүүсээс мөнгөө нэхэийн оронд ард түмэн багшийн цалин нээмэхийг эсэргүүцээд байгаа бил үү. Эд нартай л тэмцэж, мөнгөө эргүүлж авахаа бодооч.
Бодь гэдэг чинь их хурлын л.болд биз дээ
насаараа монгол улсад ажиллаагүй хулгайч нарын нэрс байх юм .бид ямар замаар яваад байна даа