2017-11-20 14:181min04

Дуучин Д.Болдын төрсөн өдрөөр фенүүд нь мартагдахааргүй сюрприз барив

Dujin Bold

Camerton хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт  дуучин Д.Болдын 39 насны төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиож,  фенүүд нь түүнд мартагдашгүй бэлэг барьжээ. Дуучины фен группийн залуус түүнийг дүрсэлсэн бялууг бэлэглэсэн нь Д.Болдод жинхэнэ сюрприз болжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтлэхдээ “Миний фен группийн бүх дэмжигчид дээ ийм их сэтгэл гаргаж бэлэг барьсанд маш их баярлалаа. Та нартаа үргэлж сэтгэл зүрхийг чинь хөдөлгөх сэтгэлийн урам өгөх чанартай уран бүтээлийг бүтээж хүргэх болно” гэсэн байна. Мөн “ The Voice” шоуны хамт олон  түүнд ийнхүү бэлэг барьсан байна.