Америкийн дуучин Бруно Марс “American Music Awards” хөгжмийн наадмын “Оны шилдэг жүжигчин” гол номинацийн шагналыг хүртлээ. Шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн “Microsoft Theater”-т болсон байна.

“American Music Awards” шагнал “Grammy”-тэй төстэй бөгөөд 1973 оноос эхлэн олгож буй юм. Шалгаруулалтыг онлайн санал асуулгын дүнгээр хийдэг байна.

Нэр дэвшигчдийг бичлэгийн худалдааны хэмжээ, үзсэн хүмүүсийн тоо, түүнчлэн нийгмийн сүлжээнд хэр идэвхтэй байснаар тодруулдаг. Энэхүү номинацид мөн дижей дуэт “The Chainsmokers”, Канадын Дрейк, Америкийн рэпер Кендрик Ламар, Британийн зохиогч дуучин Эд Ширан нар өрсөлджээ.

Харин шилдэг рок/поп эмэгтэй дуучнаар Леди Гага тодорсон байна. Тэрбээр Рианна, Алессия Кара нарыг ялж гарч иржээ. “Шилдэг поп/рок-дуэт эсвэл хамтлаг” номинацид “Imagine Dragons” дөрвөл нэрлэгдсэн байна.

Харин оны шилдэг поп/рок дуугаар Пуэрто-Рикогийн дуучин Луис Фонси, Дэдди Янки нарын Жастин Бибертэй хамтарсан “Despacito” сингл тодорсон байна. Энэхүү дууны клип “YouTube”-д үзсэн хүнийхээ тоогоор дээд амжилт тогтоосон юм. Тэгвэл кантриг шүтэн бишрэгчид Кит Урбанд саналаа өгсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн