Хүйтний улиралд иргэд цахилгаанаа салгалгүй орхиноос болж гал алдах, гэртээ цоожлогдсон хүүхэд амь насаа алдах харамсалтай хэрэг гарах эрсдэл өндөр байдгийг албаны хүмүүс сэрэмжлүүлдэг. Энэ сарын 17-нд СХД-ийн 23-р хорооны нутагт 37 настай эрэгтэй Э-ын таван ханатай гэр шатаж 5-10 насны гурван хүүхэд шатаж нас барсан золгүй хэрэг гарчээ. Ослын газарт болсон хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Эцэг эх асран хамгаалагчид цахилгааны аюулгүй байдлаа байнга анхаарч бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.