МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар нэгэн цагт салахын аргагүй “ах, дүү” байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тус намын дарга Н.Энхбаяр “хуурай дүү”-гээ С.Ганбаатараар сольж, түүний нэрийг сойсон нь ах дүүгийн барилдлагад ан цав үүссэн гэж болно. Нэгэн үе намынхаа төлөөлөл болж ганцаар УИХ-ын парламентын танхимд сууж ганц дайчин ганцаардахгүй гэдэг байсан О.Баасанхүү гишүүн сүүлийн үед намын их хурлыг хийхийг шаардаж, Н.Энхбаяргүйгээр МАХН урагшилж, шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг болсон.Тэрбээр өнөөдөр Монгол-Хойд Солонгосын парламентын бүлгийн уулзалтад оролцохоор тус улсыг зорилоо. Гэвч түүнийг онгоцонд сууж амжаагүй байтал намынх нь гишүүд хэвлэлийн хурал хийж, намаасаа хөөснөө мэдэгдэв. Учир нь О.Баасанхүү гишүүнийг олигархуудын гар хөл болж, намынхаа эсрэг ажилласан хэмээн үзэж байгаа аж. МАХН-ын Гүйцэтгэх хороо түүнийг хөөх болсон гурван үндэслэл бий. Үүнд,
- Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчийг нь илт дэмжин, ялалтыг луйвардах боломж олгосон.
- “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн.
- ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалсан гэж үзжээ. Харин намаасаа хөөгдсөн О.Баасанхүү гишүүн дээрх үндэслэлд ямар тайлбар хэлэхийг хүлээх л үлдэв.
4 comments
Болж их далдагнаад байсан юм аа одоо хэний намд орох болоо
ЭНХБАЯРЫН ГЭРЭЭС ХӨӨГДЛӨӨ
МАХН ганц лидерээ намаасаа гаргаад хэдэн пялдагатай 1 гэр бvлийн нам гэдгээ баталлаа.
muu bainaa ene xvn xu namiin gants gaigvi bolowson xvchin ni baisan yum