Жолооны сургалтанд хамрагдаж, шалгалтуудаа амжилттай өгсөн иргэн жолооны үнэмлэхээ шууд авах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, үнэмлэхийг нь хэвлэж өгөх аж. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өчигдөр хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тухайн иргэн жолооны курст бүртгүүлсэн өдрөөсөө эхлэн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна.
Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр зохицуулагдсан аж.