2017-11-21 09:561min00

Мотоцикльтой осолдож нас баржээ

moto

Замын цагдаагийн албаны гудамж замд хийсэн хяналт шалгалтаар өчигдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Мөн жижүүрийн шуурхай утсанд нийт 305 дуудлага, мэдээ мэдээлэл ирсэнээс  осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутагт Hyundai Porter маркийн Б жолоочтой автомашинтай Sunik GS-125 Л жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мөргөлдөж мотоциклийн зорчигч С-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.