uu1.jpg

2021-05-19 09:54
УБЦТС ТӨХК- аас 2021 оны 5-р сарын 19-ны ЛХАГВА гарагт цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ  хийх хаяг байршлын  мэдээллийг хүргэж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье гэжээ. Эх сурвалж: УБЦТС ТӨХК

gg.jpg

2021-05-19 09:42
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааанд Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийв. Улсын хэмжээнд 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22, 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36, 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48, 0.1 сая га газар бүхий дурсгалт […]

boroo-1024x512.png

2021-05-19 09:36
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны […]

dd1.png

2021-05-19 09:34
2021.05.18-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1827, II тунд 12248, нийт 14075 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 97.2 хувь буюу 926777 нь I тунд, 53.4 хувь буюу 509502 нь II тунд хамрагдаад байна.  

d10.png

2021-05-19 09:30
2021.05.19-нд Улаанбаатар хотод 51 суурин цэгт, 56 явуулын автобусаар 158 багийн 955 эмч, ажилтан ажиллаж, 36732 иргэнийг вакцинуулахаар төлөвлөлөө. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас дээш насны иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай.Вакцинжуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

tuul-gol.jpg

2021-05-19 09:10
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Задгай-д Туул голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг НОБГ-т тавдугаар сарын 18-ны 22:57 цагт иржээ. Дуудлагын дагуу “Аврах анги-105”-ын алба хаагчид 20 км зам туулан 23:18 цагт очсон байна. Туул голын эрэгт зугаалж явсан хоёр зорчигчтой иргэн О-гийн “Приус-30” суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргалаа хэмээн ОБЕГ-аас […]

1-gazar-hod.jpg

2021-05-19 08:53
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т орших Адуун хэмээх газарт тавдугаар сарын 19-ний өглөө 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнээс 05:48 цагт ОБЕГ-т хүргүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл […]

uur-ongots.jpg

2021-05-19 08:30
Гадаадаас ирэх монгол иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй. Түүнчлэн гадаадаас ирэхдээ вакцины хос тунгаа хийлгээд 14 хоносон иргэдийг тусгаарлахгүй гэж Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан. Энэ хугацаанд гадаадад гацсан монгол иргэдийг эх оронд нь авчрах, […]

covid-3.jpg

2021-05-19 08:00
Энэтхэгийн Теланган мужийн оршин суугч, 18 настай залуу Шива коронавирусийн халдвар тусаж, гэр бүлээ аюулд оруулахгүйн тулд 11 хоног модон дээр амьдарчээ. Хэрвээ тэр гэрийнхэндээ халдвар тараасан бол хоёр хүүхэдтэй эцэг эх нь ажилгүй, орлогогүй болох тул ийм арга хэрэглэхээс өөр аргагүй болсон гэнэ. Харин эмнэлэг дүүрсэн учраас Шиваг авах ямар ч боломжгүй. Тиймээс оюутан […]

hural.jpg

2021-05-19 07:30
2011 оноос үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд эхэлсэн хэдий ч тодорхойгүй шалтгаанаар удааширч байгаа юм. Тиймээс Соёлын сайд Ч.Номин, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар барилгын ажил нь удаашралтай байгаа 5 барилгын хөрөнгө оруулалтын явц, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэхэд мэргэжлийн санал, дүгнэлт боловсруулан танилцуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Соёлын дэд сайд […]